Таны итгэлт хууль зүйн түнш
Хууль зүйн болон салбар дундын мэдлэгээр бизнесийг тань дэмжинэ.
“Өү Ти Партнерс” нь 2018 онд залуу, эрч хүчтэй хуульчдын санаачилагаар байгуулагдсан бөгөөд анх байгуулагдсан цагаасаа хойш найдвартай, шинэлэг, мэргэшсэн хууль зүйн үйлчилгээг үзүүлж, 8 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бидний хамгийн том үнэлэмж бол анхны үйлчлүүлэгчид маань өнөөг хүртэл бидэнтэй хамт байж, хууль зүйн хэрэгцээ гарсан бүртээ дахин хандаж байдаг явдал юм. Энэ нь манай хамт олны мэргэжлийн чадвар, итгэл даахуйц байдлын тод илрэл гэж үздэг.
Манай баг бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай гэрээ, баримт бичиг боловсруулах, хууль зүйн зөвлөмж өгөхөөс эхлээд уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, татвар, барилга, гадаад болон дотоод худалдаа зэрэг олон салбарт мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн. Бидний ажиллах гол зарчим бол асуудалд шинжлэх ухаанч, бодитой хандлага баримтлах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, салбар дундын уялдааг хангаж, цогц шийдэлд хүргэхийг эрхэмлэдэг.
Манай баг хууль зүйн туслалцаа авахаар биднийг сонгон итгэл хүлээлгэсэн үйлчлүүлэгч нартаа онч гаргалгаа, чанартай гүйцэтгэл, тууштай зүтгэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлж, хамтын ажиллагааны үр дүнд үйлчлүүлэгч нар сэтгэл ханамжтай үлдэх, удаан хугацааны тогтвортой түншлэлийг бий болгох зорилготой ажиллаж байна.